Skip to main content

Тэг цэг



2012 оны 10-р сарын 23Тэнхлэг болгоно гэж бодож нэг шулуун зураад түүнийхээ дунд хавьцаа цэг хатгалаа. Энэ бол тэг цэг.Цэгээс баруун буюу зөв талруугаа нэмэх тэмдэгтэй тоо ээлж дарааллан бичигдэнэ. Тэг цэгээс холдох тусам тоо улам нэмэгдэнэ. Тэг цэгээс зүүн талруугаа мөн л адил тоонууд ээлж дарааллан бичигдэх боловч тэд урдаа хасах тэмдэгтэй. Цаашлах тусам хасах тэмдэгтэй тоо улам л нэмэгдэх болно. Цаашилсаар... хасах тэмдэгтэй тоо нэмэгдсээр л ...Хэтэрхий хол явчихлаа. Буцаад явж болох ч тэнхлэгээс гарч болохгүй. Анхнаасаа ганцхан л тэнхлэг татсан болохоор ганцхан л замтай. Магадгүй 2 эсвэл 3 тэнхлэг татсан байсан бол хаашаа ч хамаагүй хэрэн хэсэж болох л байсан байх...Тэнхлэг даган алхсаар... алхсаар...Тэг цэг дээр дахин зогслоо. Хасах хязгааргүйн тэндээс энэ хүрэх гэж яасан их газар туулаа вэ... Анхнаасаа л нэмэх талруугаа явсан бол өдийд хаана явж байх байсан бол. Гэхдээ зүгээрээ..Ингээд эхний алхам. Нэмэх НЭГx

Popular posts from this blog

Би алхаж байна Гэхдээ хаашаа?

2011 оны 01-р сарын 21 Би алхаж байна Гэхдээ хаашаа?             Мэдэхгүй юм хаа нэгтээ зогсох тэр газарлуугаа л яваа байх.                       Толгой бодлоор дүүрэн .     Гэхдээ юу бодож байлаа?                                Мартчихлаа.     Санаа алдаад толгой гудайх үед бодол мин толгойноос унасан бололтой.                             Тэр газраа буцаж очоод доошоо харан бодлоо хайлаа.                                                     Юу ч алга. Юу ч бодоогүй байсан юм шиг байна.          Цааш алхана.         ...