2011 оны 01-р сарын 21
Би алхаж байна Гэхдээ хаашаа? Мэдэхгүй юм хаа нэгтээ зогсох тэр газарлуугаа л яваа байх. Толгой бодлоор дүүрэн . Гэхдээ юу бодож байлаа? Мартчихлаа. Санаа алдаад толгой гудайх үед бодол мин толгойноос унасан бололтой. Тэр газраа буцаж очоод доошоо харан бодлоо хайлаа. Юу ч алга. Юу ч бодоогүй байсан юм шиг байна. Цааш алхана. Модны навчис салхинд хийсэн газраар нэг тарна . Би алхсаар л. Би хаана байнаа. Буруу зүгрүүгээ ахлсан бололтой. Аан тийм, бодлоо хайх гэж эргээд алхсан. Мартаад тэр чигтээ алхчихсан байна. Одоо тэгвэл буцаад алхахаас. Толгой минь гудайн алхаа мин удааширсаар. Би яагад,.. толгой яагаад ингэтлээ гудайчихаав. Юмаа гээчихээд хайж яваа хүн шиг. Би юмаа гээсэн ч юм билүү. Үгүйэ. Угаасаа надаа юу ч байгаагүй. Би зүэр л ...... ... аа тийм би алхаж байна. Ямар нэгэн зүйл бодон бас ямар нэгэн зүйл хайж байгаа л байх. Би мэдэхгүй байна. Хаашаа алхаж байгаагаа санах гээд үзье. .... би хаана байна? Орцны хаалга. Манай гэр байна. Зүэр л гэртээ ирэх гэж байсан байх нь.........x
x