Skip to main content

Posts

Showing posts from October, 2012

Тэг цэг

2012 оны 10-р сарын 23 Тэнхлэг болгоно гэж бодож нэг шулуун зураад түүнийхээ дунд хавьцаа цэг хатгалаа. Энэ бол тэг цэг. Цэгээс баруун буюу зөв талруугаа нэмэх тэмдэгтэй тоо ээлж дарааллан бичигдэнэ. Тэг цэгээс холдох тусам тоо улам нэмэгдэнэ. Тэг цэгээс зүүн талруугаа мөн л адил тоонууд ээлж дарааллан бичигдэх боловч тэд урдаа хасах тэмдэгтэй. Цаашлах тусам хасах тэмдэгтэй тоо улам л нэмэгдэх болно. Цаашилсаар... хасах тэмдэгтэй тоо нэмэгдсээр л ... Хэтэрхий хол явчихлаа. Буцаад явж болох ч тэнхлэгээс гарч болохгүй. Анхнаасаа ганцхан л тэнхлэг татсан болохоор ганцхан л замтай. Магадгүй 2 эсвэл 3 тэнхлэг татсан байсан бол хаашаа ч хамаагүй хэрэн хэсэж болох л байсан байх... Тэнхлэг даган алхсаар... алхсаар... Тэг цэг дээр дахин зогслоо. Хасах хязгааргүйн тэндээс энэ хүрэх гэж яасан их газар туулаа вэ... Анхнаасаа л нэмэх талруугаа явсан бол өдийд хаана явж байх байсан бол. Гэхдээ зүгээрээ.. Ингээд эхний алхам. Нэмэх НЭГ x