- Get link
- X
- Other Apps
2011 оны 01-р сарын 21 Би алхаж байна Гэхдээ хаашаа? Мэдэхгүй юм хаа нэгтээ зогсох тэр газарлуугаа л яваа байх. Толгой бодлоор дүүрэн . Гэхдээ юу бодож байлаа? Мартчихлаа. Санаа алдаад толгой гудайх үед бодол мин толгойноос унасан бололтой. Тэр газраа буцаж очоод доошоо харан бодлоо хайлаа. Юу ч алга. Юу ч бодоогүй байсан юм шиг байна. Цааш алхана. ...